Ашиглах нөхцөл
1 дүгээр бүлэг Ерөнхий дүрэм
※1 дүгээр зүйл "Зорилго"
Энэхүү дүрэм нь, интернетийн сүлжээгээр явагдах J-Market-ийн үйлчилгээ (цаашид 「үйлчилгээ」гэх)-г хэрэглэхтэй холбоотой цахим худалааны дэлгүүр болон хэрэглэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой. ※компьютерийн холбоо, wifi буюу кабельгүй орчин зэргийг хэрэглэдэг цахим худалдааны хувьд болон түүнтэй адил мөн чанараас өөр биш бол энэ дүрмийг хэрэглэнэ.
※2 дугаар зүйл(Дүрмийн хүчинтэй нөхцөл, өөрчлөлт)
Энэ дүрмийн агуулга нь, үйлчилгээний дэлгэцэнд харагдуулах болон бусад аргаар гишүүдэд нээлттэй мэдэгдэх замаар хүчин төгөлдөр болно.
Компани нь шаардлагатай тохиолдолд энэхүү дүрмийг өөрчилж болох бөгөөд хэрэглэх дүрэм өөрчлөгдөх тохиолдолд хамгийн багадаа 7хоногийн өмнө 1 дүгээр зүйлтэй адил арга замаар нийтэд мэдэгдэнэ.
Үндсэн үйлчилгээний хуудсанд шинэ үйлчилгээ нээх үед тусгайлан өөрөөр заагаагүй бол энэхүү дүрмийн дагуу үйлчилгээг санал болгоно.
※3 дугаар зүйл(Дүрмээс гадуурх зохицуулалт)
Энэ дүрмэнд тусгагдаагүй асуудалд Харилцаа Холбооны Үндсэн Акт, Цахилгаан холбооны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн заалтуудыг дагаж мөрдөнө.
※4 дүгээр зүйл(Тодорхойлолт)
Энэ дүрэмд хэрэглэх үг хэллэг, тэдгээрийн тодорхойлолт нь дараах тайлбарын дагуу байна.
①Гишүүн: Компанитай үйлчилгээ хэрэглэх гэрээ хийсэн хувь хүн ба байгууллага, эсвэл албан ёсоор байгуулсан бүлэг
②Ажилтан: Үйлчилгээг бүрэн хэмжээнд хянах болон саадгүй үйл ажиллагаа явуулахын төлөө компаний сонгон томилсон хүн
③Нэвтрэх нэр(ID): Гишүүнийг тодотгох болон үйлчилгээг ашиглахад зориулж гишүүн өөрөө сонгож, компани зөвшөөрч баталгаажсан үсэг, тооны хослол
④Нууц үг: Гишүүний мэдээллийг хамгаалахын тулд гишүүн өөрөө тохиргоо хийсэн үсэгтүүны хослол
⑤Үйлчилгээ зогсох: Хэвийн ашиглалтын үед компанид тавигдах тодорхой шаардлагуудаас хамаарч тодорхой хугацаанд үйлчилгээ үзүүлэхээ зогсоох
⑥Төгсөх: Компани эсвэл гишүүн нь үйлчилгээ нээгдсэний дараа ашиглалтын гэрээг цуцлах
Энэ дүрмэнд хэрэглэгдэх үг хэллэгийн тодорхойлолт нь 1-р зүйлд зааснаас бусад тохиолдолд холбогдох хууль тогтоомж болон үйлчилгээтэй холбоотой мэдээллээс хамаарч шийдэгдэнэ.
2 дугаар бүлэг "Ашиглах гэрээг баталгаажуулах \ гарын үсэг зурах"
※5 дугаар зүйл(Үйлчилгээний ангилал)
Компани гишүүнд үзүүлэх үйлчилгээ нь үндсэн үйлчилгээ, нэмэлт үйлчилгээ гэх мэт ангилагдана.
Үйлчилгээний төрөл болон агуулга нь компаний тайлбар, үйлчилгээг хэрэглэх удирдамж зэрэг тус тусдаа тодорхойлогдсон байдлаас хамаарна.
※6 дугаар зүйл(Ашиглах гэрээг байгуулах)
Доорх「Дээрх хэрэглэх дүрмийг зөвшөөрч байна уу?」гэсэн асуултанд гишүүн「зөвшөөрнө」гэсэн товчлуурыг дарснаар энэхүү хэрэглэх дүрмийг зөвшөөрч байгаатай адил нэг утга илэрхийлнэ. Дүрмэнд өөрлчлөлт орсон үед ч мөн адил бөгөөд өөрчлөгдсөн дүрмийг зөвшөөрөхгүй тохиолдолд гишүүний бүртгэлээ цуцлах боломжтой.
※7 дугаар зүйл(Үйлчилгээг хэрэглэх хүсэлт)
Хэрэглэх хүсэлт нь хүсэлт гаргагч компаний бэлтгэсэн "гишүүний бүртгэл"-ийн хүсэлтийн интернет хуудсыг бөглөж илгээснээр биелэгдэнэ.
Ашиглах гэрээ нь гишүүний "гишүүний бүртгэл"-д компани зөвшөөрөл өгч баталгаажнаар хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Дараах тохиолдолд компани хэрэглэгчийн хүсэлтэнд хязгаар тавих боломжтой бөгөөд тухайн шалтгаан нь шийдэгдэж, асуудалгүй болтол зөвшөөрлийг түтгэлзүүлэх боломжтой.
①үйлчилгээтэй холбоотой тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалтгүй тохиолдолд,
②техникийн асуудал гарсан тохиолдолд
③бусад ямар ч арга хэмжээ авах боломжгүй өөр нөхцөл байдал бий болсон бол
④хэрэглэх хүсэлт гаргагч дараахь шаардлагыг хангасан байна。
- Жинхэнэ өөрийн нэрийг элсэлтийн хүсэлтийн маягт дээр бөглөх хэрэгтэй. Бусад хүний нэрийг ашиглахгүй. - Гишүүнээр бүртгүүлэх маягтын агуулга нь яг бодит баримттай таарах шаардлагатай. Нийтийн сайн сайхан, дэг журам, нийгмийн дэг журам, ёс суртахуунд саад учруулах зорилгоор хүсэлт гаргаж болохгүй.
- Бүртгүүлэх маягт болон түүний агуулгад өөрлөлт гарсан тохиолдолдбодит баримттай таарсан бүх мэдээллийг шинэчлэх шаардлагатай.
- Хэрэв захиалагчийн өгсөн мэдээлэл буруу эсвэл одоогийн бодит баримттай тохирохгүй байвал, эсвэл бодит баримт биш гэж сэжиглэх үндэслэл байгаа бол үйлчилгээний хэрэглээг хязгаарлаж болно.
⑤14-өөс дөөш насны хүүхэд эцэх эх болон хуулийн дагуу төлөөлөн оролцох хүний зөвшөөрлийн дагуу үйлилгээг хэрэглэх хүсэлт гаргах шаардлагатай.
Мөн 20-оос доош насны хэрэглэгч энэ үйлчилгээг хэрэглэхийг хүсвэл дээрх шаардлага адилхан тавигдана.
※8 дугаар зүйл(Гишүүний ID-ийг өөрчлөх)
Дараах тохиолдолд компани бүрэн эрхээрээ гишүүний ID-ийг өөрчлөхийг шаардах, гишүүний хүсэлтийн дагуу гишүүний ID-ийг өөрчлөх боломжтой.
①Гишүүний ID нь гишүүний утасны дугаар, иргэний үнэмлэхний дугаар гэх мэт баримт бичиг дэхь дугаартай адил тоо байж гишүүний хувийн мэдээллийн аюулгүй байдал зөрчигдөх бол
②Бусдын дургүйцлийг хүргэх буюу нийгмийн дэг журам, ёс суртахуунд саад учруулсан тохиолдолд
③Өөр компаниас тогтоосон үндэслэлтэй шалтгаан байвал
※9 дүгээр зүйл(Гишүүний тухай мэдээллийг хэрэглэхтэй холбоотой зөвшөөрөл)
Компани нь үйлчилгээ хэрэглэх хүсэлтийн маягт дээр бичигдсэн мэдээллийг энэхүү гэрээний нөхцлүүдийг биелүүлнэ гэсэн үндэслэл дээр үйлчилгээг үзүүлэх зорилгоор ашиглах болно.
Гишүүн нь компанитай хамтрагчийн үйлчилгээгээ ая тухтай хэрэглэхийн тулд гишүүний мэдээллийг үйлдвэрлэгч болон хамтрагч байгууллагад үзүүлэх тохиолдол байдаг. Энэ тохиолдолд компани урьдчилж мэдэгдэж, энэ үйлдэлд зөвшөөрөл өгөөгүй хэрэглэгчийн бүртгэлийг арилгаж хасаж болно. Харин үргэлжлүүлэн үйлчилгээг хэрэглэнэ гэсэн тохиолдолд зөвшөөрсөнд тооцно.
Мэдээлэл Харилцааны Холбооны Бизнесийн хуулийн дагуу улсын байгууллагаас шаардах, мөрдөн шинжилгээний зорилгоор мэдээлэл авах, мэдээлэл харилцаа холбооны ёс зүйн хорооны хүсэлтээр, бусад холбогдох хууль тогтоомж, үндэсний агентлагийн хүсэлт, дүрэм журмын дагуу мэдээлэл өгөх шаардлагатай болвол гишүүний мэдээллийг өгч болно.
Компани нь үйл ажиллагаатай холбоотой нийт гишүүндийн эсвэл нэг хэсэг гишүүдийн хувийн мэдээлэлд статистикийн мэдээллийг үүсгэж ашиглах, эсвэл бусад байгууллагад өгөх боломжтой.
Гишүүн нь өөрийн хувийн мэдээллийг хэзээ ч харж, засч залруулж болно. Хэрэв гишүүн нь ашиглалтын нөхцөл агуулгыг хүлээн зөвшөөрөлгүйгээр бүртгэлийг цуцалсан бол компани тухайн гишүүний мэдээллийг устгах болно.
Компани нь үйлчилгээгээрээ дамжуулан гишүүд компьютерт сурталчилгааны цонх илгээж болно. Гишүүд сурталччилгааны цонхноос татгалзах эсвэл сэрэмжлэхийн тулд браузер буюу хөтчийнхөө тохиргоог өөрчилж болно.
※10 дугаар зүйл (Хувийн мэдээллийг цуглуулах ба ашиглах зорилго)
Гишүүнчлэлийн үйлчлэлийн чанарыг дээшлүүлж, сайтын үйл ажиллагааны үед ашиглана.
Гишүүний мэдээллийг ашиглах хүсэлт гарсан үед
Гишүүний мэдээллийг ашиглаж маркетингийн үйл ажиллагаа явуулах үед
※11 дүгээр зүйл(Хувийн мэдээллийг эзэмших ба ашиглах хугацаа)
Хувийн мэдээлэл ьн гишүүн гэрээ цуцлах хүртэл хадгалагдаж, цуцлах хүртэл компанид харъяалагдана. Харин цахим хуудсанд нэвтрэн орсны дараа 1 жилийн хугааанд хэрэглэгдээгүй бол автоматаар устгагдана.
Гишүүн нь өөрөө үлйчилгээ ашиглаж дуустал нь хэрэглэх боломжтой.
3 дугаар бүлэг Үйлилгээг ашиглах
※12 дугаар зүйл(Үйлчилгээ ашиглах цаг)
Компани нь гишүүний өргөдлийг хүлээн авмагцаа үйлчилгээ эхлэнэ. Гэхдээ компаний бизнесийн үйл ажиллагаа болон техникийн доголдолоос үйлчилгээг хэрэглэж эхлэх боломжгүй үед үйлчлүүлэгчид мэдэгдэх буюу даруй нийтэд зарлана.
Үйлчилгээ нь амралт үгүй өдрийн 24 цаг явагдана. Гэхдээ компаний бизнесийн үйл ажиллагаа болон техникийн шалтгаанаар үйлчилгээний бүх хэсэг, эсвэл нэг хэсэгт түр зогсолт гарах, компани үйл ажиллагааны зорилгоор тодорхой хугацаанд түр зогсох тохиолдол байна. Тийм тохиолдолд компани урьдчилж эсвэл дараа нь мэдэгдэж зарлана.
Үйлчилгээ тус бүрт боломжтой цаг хугацааг тусад нь тохируулж болно. Энэ тохиолдолд агуулгын талаар урьдчилан мэдэгдэх болно.
※13 дугаар зүйл(Үйлчилгээ ба өөрчлөлт)
Компани нь үзүүлэх үйлчилгээнийхээ агуулга болон явагдах арга хэмжээ зэрэг бүх үйлчилгээгээ гишүүддээ хангана.
Компаний үйлчилгээнд төлбөртэй болон төлбөргүй үйлчилгээ байна. Үйлчилгээнд нэмэлт оруулахаа мэдэгдэх ба ашиглалтын нөхцөл нь компани тусдаа хэрэглэх дүрэм, эсвэл үйл ажиллагааны дүрэм журмын дагуу байх болно.
Үйлчилгээнд өөрчлөлт гарсан бол компани нь өөрчлөгдсөн үйлчилгээний агуулга болон хугацааг сайтын эхний нүүрний дэлгэцэн дээр байрлуулах эсвэл имэйлээр гишүүдэд мэдэгдэх болно.
※14 дүгээр зүйл(Үйлчилгээний төлбөр)
Компаний үзүүлдэг шуудангийн үйлчилгээ болон бараа импортлохтой холбоотой гарах үйлчилгээ нь төлбөртэй бөгөөд үйлчилгээ тус бүрт гарах үйлчилгээний хөлсийг төлж хэрэглэхгүй бол болохгүй.
※15 дугаар зүйл(Мэдээллээр хангах ба сурталчилгаа нийтлэх)
Компани нь үйлчилгээний үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээний хуудас, вэбсайт, имэйл гэх мэт компаний тодорхой тогтоосон байршилд зар сурталчилгаа гаргаж болно. Энэ бол сурталчилгаа эзэзмшигчтэй хийсэн гэрээний харилцаатай болон түгээгдсэн агуулгын эх сурвалжийг тодорхой байлгах зорилготой арга юм.
Гишүүн нь компаний үйлчилгээ явуулдаг нүүр хуудасны сурталчилгаат цонхыг дур зоргоороо устгах боломжгүй бөгөөд бусад өөр вэбсайт сурталчилгаа явуулах боломжгүй.
Хэрвээ та үйлчилгээтэй холбоотой холбоос дээр дарж, тэр нь өөр сайт хуудас руу шилжих тохиолдолд тухайн компаний нууцлалын арга нь манай компанид хамааралгүй болно.
※16 дугаар зүйл(Бичлэг болон агуулга устгах)
Үйлчилгээний бичиглэл, агуулга нь хууль зөрчсөн, бичиглэл тавих хугацаа нь дууссан бол урьдчилан мэдэгдэх, зөвшөөрөл авалгүйгэр дуусгавар болгох эсвэл устгах боломжтой.
※17дугаар зүйл(Үйлилгээг зогсоох)
Төлбөргүй үйлчилгээний үед, компани өөрсдийн шаардлагад нийцүүлэн хэзээ ч тус үйлчилгээг бүгдийг нь эсвэл хэсэгчилэн өөрчлөх болон зогсоож болох бөгөөд тэгэх тохиолдолд имэйл, интернет дээрх вэйб хуудас зэргээр дамжуулан гишүүдэд мэдэгдэнэ.
4 дүгээр бүлэг Эрх ба үүрэг
※18 дугаар зүйл(Компаний үүрэг)
Компани нь онцгой шаардлага гарснаас бусад тохиолдолд, үйлчилгээ үзүүлэх орчинг байнга бүрдүүлсэн байх ёстой бөгөөд үйлчилгээг тогтвортой хүргэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой.
Үйлчилгээтэй холбоотой гишүүний санал гомдол гарсан тохиолдолд нэн даруй зохицуулж арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд хэрэв даруй арга хэмжээ авахад хэцүү бол тэр тухайгаа имэйлээр шалтгаан болон зохицуулах хугацааг мэдэгдэнэ.
※19 дүгээр зүйл(Гишүүний үүрэг)
Гишүүн нь холбогдох хууль тогтоомж, энэхүү дүрмийн заалтууд, ашиглалтын удирдамж болон үйлчилгээг хэрэглэхэд анхаарах зүйлсийг мөрдөх шаардлагатай бөгөөд бусад компаниудын бизнесийн үйл ажиллагаанд саад учруулахаар зүйл хийж болохгүй.
Гишүүн нь компаниас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр үйлчилгээг ашиглах, худалдааны аливаа үйл ажиллагаа явуулж болохгүй ба хуулийг зөрчсөн материалыг түгээх, хэвлэж болохгүй.
Гишүүн нь өөрийн хэрэглэгчийн нэр болон нууц үийг засварлах хянах үүрэгтэй ба өөрийн ID болон нууц үгийг хэрэглэснээс гарах бүх үр дүнг хариуцна. Мөн өөрийн ID болон нууц үгээ зөвшөөрөлгүй ашиглуулсан бол даруй компани руу мэдэгдэх хэрэгтэй.
Компани үйлчилгээтэй холбоотой дараах зүйлийг хийхийг хориглоно.
①үйлчилгээ ашиглан олж авсан мэдээллийг компаниас урьдчилан зөвшөөрөл авалгүй олшруулах, хуулах, өөрчлөх, орчуулах, хэвлэн нийтлэх, нэвтрүүлэх болон бусад аргаар ашиглах, өөр хүнд дамжуулан үйлчилгээг хэрэглэхийг
②өөрийн вэб хуудас болон зарлалын самбарт садар самууныг сурталчлах, эсвэл тийм сайт руу орох, түгээх гэх мэт нийгмийн дэг журмыг зөрчсөн аливаа үйлдэл хийхийг
③бусдын нэр төрийг гутаах, гэмтээх, бусдын оюуны өмчийн эрхийг зөрчих гэх мэт үйлдлийг хийхийг
④хулгайлах болон компьютерийн вирусыг тарааж, бусдын хүслийн эсрэг зар сурталчилгааны мэдээлэл зэрэг тодорхой контентыг дамжуулах
⑤бусад гишүүний ID-г буруу ашиглах
⑥бусал хэрэглэгчийн хувийн мэдээллийг авах болон хадгалах
⑦компаний ажилтан, форумын удирдагч зэрэг бусдыг хууран мэхлэх үйл ажиллагаа хийх
⑧үйлчилгээгээр дамжуулан илгээсэн агуулгын илгээгчийг хуурамчаар үйлдэх
⑨бусдыг мөшгөх, дээрэлхэхийг
⑩үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, саад болох бусад аливаа үйлдэл хийх болон бусад дүрэм журмыг зөрчсөн аливаа үйлдэл хийх
※20 дугаар зүйл(Шилжүүлэхийг хориглоно)
Гишүүн бусдад үйлчилгээ ашиглах эрх болон бусад ашиглах гэрээний дагуух статусыг бусдад шилжүүлэх, өгч болохгүй бөгөөд мөн үүнийг барьцаа болгож хэрэглэх боломжгүй.
※21 дүгээр зүйл(Бичилтийн эрх ба үүрэг хариуцлага)
Компани нь гишүүнчлэлийг хүндэтгэн үзэж, шилжүүлэг, авлига, устгагдахаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно.
Гэхдээ дараах зүйлст хамаарах нийтлэл, материалууд байвал, урьдчилан мэдэгдэлгүйгээр хасах, шилжүүлэх буюу бүртгэлээс татгалзаж болох бөгөөд тэдгээрийн гишүүнчлэлийн байдлыг хязгаарлах, түдгэлзүүлэх, болиулах хүртэл арга хэмжээ авч болно.
①бусад гишүүн эсвэл гуравдагч этгээдийг доромжлох, нэр төрийг хохироох агуулгатай тохиолдолд
②олон нийтийн дэг журам, нийгмийн хэв журам, ёс суртахууныг зөрчсөн контентыг түгээх буюу холбох
③зохиогчийн эрхийг зөрчиж, хакердах явдлыг сурталчилсан агуулгатай бол
④ашиг орлогын зорилготойгоор зар сурталчилгаа хийх тохиолдолд
⑤эрүүгийн хэрэгт хөтлөгдөх агуулга байгаа тохиолдолд
⑥Компаний болон бусад гишүүдийн зохиогчийн эрхийг зөрчсөн эсхүл гуравдагч этгээдийн зохиогчийн эрх гэх мэт бусад эрхийг зөрчсөн агуулга байвал
⑦ компани мөрдөхийг заасан зүйлийн зарчмаас зөрж, эсвэл мэдээллийн самбарын шинж чанарт нийцэхгүй байвал
⑧хэрэггүй нийтлэл бичиглэл бол
⑨бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн гэж үзвэл
Компаний хмйсэн бүтээлийн зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрх нь компанид харъяалагддаг.。
Гишүүний үйлчилгээний дэлгэцэнд оруулсан бичвэрийн зохиогчийн эрх нь нийтлэсэн гишүүнд байна. Түүнчлэн, компани хэвэдийн компаний зөвшөөрөлгүйгээр бичиглэлийг арилжааны зориулалтаар ашиглаж болохгүй. Гэхдээ арилжааны бус зорилгоор ашиглах тохиолдолд бол зөвхөн тус сайтад байршуулах эрхтэй.
※22 дугаар зүйл(Гэрээг цуцлах, ашиглахыг хязгаарлах)
Гишүүн нь ашиглах журмын нөхцлүүдийг зөрчвөл компанид тодорхой заасан хугацаанд засаж залруулахыг шаардаж, нэн даруй цуцлаж болно.
Компани 1 дүгээр зүйлийн дагуу цуцлагдсан гишүүн дахин ашиглах хүсэлт гаргасан тохиолдолд тодорхой хугацаагаар зөвшөөрөл өгөхийг хязгаарлаж болно.
Гишүүн үйлчилгээ хэрэглэх гэрээг цуцлахыг хүсэх үед гишүүн өөрөө үйлчилгээний эсвэл цахим шуудангаар цуцлах хүсэлт гаргах ёстой.
※23 дугаар зүйл(Хохирол)
Компаний үйлчилгээтэй холбоотойгоор гишүүнд ноцтой хохирол тохиолдолсон ч компанийн хайхрамжгүй байдлаас бусад тохиолдолд аливаа хохирлыг хариуцахгүй болно.
※24 дүгээр зүйд(Гэнэтийн давтагдашгүй хүчин зүйл)
Компани нь байгалийн гамшиг, дайн, бусад давагдашгүй хүчин зүйл, түүнтэй дүйцэх шинжтэй чанартай, хяналтанд үл хамаарах шалтгаанаар үйлчилгээ үзүүлэх боломжгүй бол хариуцлагыг чөлөөлнө.
Үндсэн цахилгаан холбоо нийлүүлэгч нь үйлчилгээг зогсоох болон тодорхой хугацаагаар ханган нийлүүлэхгүй, хохирол учрсан тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
Компани нь гишүүний үйлчилгээний дагуу хүлээж авсан болон цааш түгээсэн мэдээлэл, баримт материал, баталгаат мэдээлэл, үнэн зөв байдал гэх мэт агуулгатай холбоотой ямар ч баталгаа гаргахгүй бөгөөд гишүүний үйлчилгээнээс чөлөөлөгдөх сонголт эсвэл ашиглахад учирсан хохирлын тухайд хариуцлага хүлээхгүй.
Компани нь гишүүн үйлчилгээ ашиглаж байхдаа учирсан аливаа хохирол, үйлчилгээгээр дамжуулж олж авсан материалаас шалтгаалан алдагдалд хариуцлага хүлээхгүй.
Компани нь гишүүд хоорондын болон гишүүн гуравдагч этгээдийн хооронд үйлчилгээгээр дамжин үүсч буй маргаанд оролцох үүрэг хүлээхгүй бөгөөд түүнээс учирсан хохирлыг хариуцахгүй.
Гишүүн буцаж элсэхтэй холбоотой үйлчилгээ ашиглахад алдаа гарсан тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
Энэ журмын заалтуудыг зөрчсөнөөр компанид хохирол учирсан тохиолдолд энэ журмыг зөрчсөн гишүүн компанид учирсан бүх хохирлыг нөхөн төлөх ёстой.
Компани нь үйлчилгээний и-мэйл, захидал, зарлалын самбар зэрэг хадгалагдах хамгийн дээд өдрийн тоо, илгээх, хүлээн авах боломжтой и-мэйлийн дээд хэмжээ, гишүүдэд хуваарилсан бичилтийн хамгийн дээд зай гэх мэт ердийн хэрэглээнд хязгаар тогтоож болно. Мөн тодорхой хугацааны турш идэвхгүй байгаа дансыг цуцалж болно.
Ямар ч тохиолдолд компани нь тээвэрлэлтийн хугацаа оройтсноос үүссэн хохирлын хариуцлага хүлээхгүй.
J-Market-ийн захиалга илгээх болон импортын хүсэлт гаргах бичиг баримтанд тавигдах шаардалагыг дагаж мөрдөхгүй гишүүнд учирсан хохиролд хариуцлага хүлээхгүй.
Энэхүү журмын нөхцлүүд нь 2019 оны 5-р сарын 1-нөөс хүчин төгөлдөр болно.
Хувийн мэдээллийн тухай
Хувийн мэдээллийн тухай (Хувийн мэдээллийг хамгаалах журам)
J-Market нь харилцагчдынхаа хувийн мэдээлэлд өндөр ач холбогдол өгч, "Мэдээлэл, харилцаа холбоо, сурталчилгаа, мэдээлэл хамгаалах хууль"-ийг дагаж мөрдөнө.
Компани хувийн мэдээллийг зохицуулах журмын дагуу хэрэглэгчийн өгсөн хувийн мэдээллийг ямар аргаар хэрхэн ашиглаж байгаа болон хувийн мэдээллийг хамгаалахад ямар арга хэмжээ авч байгаа талаар хэрэглэгчид мэдэгдэнэ.
Компани хувийн нууцлалын журмыг өөрчлөн шинэчилж байгаа бол вэбсайтаар (эсвэл хувь хүн тус бүрт мэдэгдэх) мэдэгдэн зарлах болно.
※Энэ журам нь: 2019оны 5сарын 1-ний өдрөөс хэрэгжинэ.
※Цуглуулах хувийн мэдээлэл
Манай компани гишүүний бүртгэл, зөвлөгөө өгөх, үйлчлүүлэхээр бүртгүүлэх зэрэг үйлчилгээнд шаардлагатай дараах мэдээллийг хэрэглэгчээс асууж цуглуулдаг.
▶Нэр, төрсөн он сар өдөр, нэвтрэх нэр ID, нэвтрэх нууц үг, гэрийн хаяг, гэрийн утасны дугаар, гар утасны дугаар, имэйл хаяг болон имэйлээр мэдээлэл хүлээж авах үгүй эсэх санал
▶Хувийн мэдээлэл цуглуулах арга: вэйб хуудас(гишүүний бүртгэл, хэрвээ байгаа бол импортлогчийн хувийн дугаар)
※Хувийн мэдээлэл авах, хэрэглэх зорилго
Компани дараах шалтгаанаар хувийн мэдээллийг авдаг.
▶ Үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой гэрээ болон үйлчилгээний гүйцэтгэлтэй хамаатай төлбөр тооцоо: үйлчилгээний агуулга, худалдан авалт, төлбөр тооцоо хийх
▶ Гишүүнчлэлийг хянах: Гишүүн үйлчилгээг ашиглахад хувь хүн өөрөө мөн эсэхийг шалгах
※Хувийн мэдээллийг хадгалах, ашиглах хугацаа
Хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах зорилгоо биелүүлсний дараа компани нь мэдээллийг нэн даруй устгах болно.
※Хувийн мэдээллийг хүчингүй болгох журам ба арга
Манай компани хувийн мэдээллийг цуглуулаад хэрэглэж дууссны дараа даруй устах болно. Мэдээлэл устгах ажиллагаа ба аргачлал дараах байдалтай байна.
▶ Устгах ажиллагаа: Үйлүүлэгчийн гишүүнчлэлийн бүртгэлд зориулан оруулсан мэдээлэл нь зорилго биелүүлэгдсний дараа өөр DB рүү шилжүүлэгдэж (цаасан баримт мэдээллийн хувьд өөр баримт мэдээллийн хайрцагт) дотоод журам, холбогдох бусад хууль тогтоомж, журмын дагуу мэдээлэл хамгаалах арга хэмжээний дарааллаар тогтмол хугацаанд (эзэмших ба ашиглалтын хугацааг харна уу) хадгалагдсаны дараа устгагдана.
Тусдаа DB рүү шилжүүлэгдсэн хувийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өөр зориулалтаар ашиглахгүй.
▶ Устгах арга: Электрон файл хэлбэрээр хадгалагдсан хувийн мэдээллийг, бичиглэлийг дахин сэргээх боломжгүй техникийн аргыг ашиглан устгана.
※Хувийн мэдээллээр хангах
Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамааралгүй гадны бүлэгт өгөхгүй. Харин дараах тохиолдолд энэ журам үл хамаарна.
- Хэрэглэгч өөрөө урьчилан зөвшөөрсөн тохиолдолд
- Хууль сахиулах байгууллагаас хуульд заасан үндэслэл, эсхүл хуульд заасан журмын дагуу мөрдөн байцаалтын зорилгоор хүсэлт гаргасан тохиолдолд
※Хэрэглэгч болон хуулийн төлөөлөгчдийн эрх үүрэг, түүнийг хэрэгжүүлэх арга
Хэрэглэгч бүртгүүлсэн өөрийн хувийн мэдээллийг хэдийд ч үзэх, өөрчлөх боломжтой бөгөөд гишүүнчлэл цуцлах хүсэлт гаргаж болно.
Хэрэглэгчийн хувийн мэдээллийг харах, өөрчлөхийн тулд "Хувийн мэдээллийн өөрчлөлт" (эсвэл "гишүүнчлэлийн мэдээлэл засах" гэх мэт) дээр бүртгэл цуцлах (зөвшөөрөл авах) буюу "гишүүнчлэл болих" дээр дарж, хэрэглэгч өөрөө мөн гэдгийг баталгаажуулсны дараа шууд харах, засах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хувийн мэдээллийн удирдлагыг хариуцсан хүнтэй бичгээр, утсаар болон электрон шуудангаар холбоо баривал даруй гүйцэлдүүлнэ.
Хэрэв та хувийн мэдээлэлдээ байгаа алдааг засахыг хүсч байгаа бол засалт залруулга хийгдэж дуустал тус хүний хувийн мэдээллийг ашиглах, авах боломжгүй болно.
Түүнчлэн, хэрэв гуравдагч этгээдэд хувийн мэдээллийг аль хэдийнээ өгсөн бол засаж залруулсны дараах үр дүнгийн талаар гуравдагч этгээдэд даруй мэдэгдэж залруулга хийх болно.
Компани нь хэрэглэгчийн хүсэлтээр цуцлагдсан эсвэл устгагдсан хувийн мэдээлэлд "Компаниас цуглуулсан хувийн мэдээллийг хадгалах болон хэрэглэх хугацаа" журман-д тодорхойлсноор арга хэмжээ авч, түүнээс бусад зорилгоор ашиглах боломжгүй болгож боловсрууна.
※Хувийн мэдээлэлтэй холоотой гомдол шийдвэрлэх үйлчилгээ
Манай компани харилцагчийн хувийн мэдээллийг хамгаалах, хувийн мэдээлэлтэй холбоотой гомдлыг шийдвэрлэхийн тулд дараах холбогдох хэлтэс болон хувийн мэдээллийн удирдлагыг томилсон байгаа.
- Хувийн мэдээллийн удирдлагыг хариуцагчийн нэр: Коикэ
- Утасны дугаар: + 81-070-4118-5091
Та компаний үйлчилгээг ашиглах явцад гарсан хувийн мэдээлэл хадгалахтай холбоотой гомдлыг хувийн мэдээллийн удирдлага хариуцсан ажилтан эсвэл хариуцсан хэлтэст мэдэгдэж болно.
Компани нь хэрэглэгчийн мэдэгдлийн асуудалд шуурхай хариулж шийдвэрлэх болно.
Бусад хувийн мэдээллийн зөрчилтэй холбоотой мэдэгдэл, зөвлөгөө шаардлагатай бол дараах байгууллагатай холбоо барина уу.